"Кливлэнд" Тайрон Лютэй шинэ гэрээ байгуулжээ
6 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Кливлэнд Кавальерс" багийн ерөнхий менежер Дэвид Гриффин ахлах дасгалжуулагч Тайрон Лютэй шинэ урт хугацааны гэрээ байгуулсан гэдгээ зарлав. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар бол таван жилийн хугацаанд дасгалжуулагч эр 35 сая долларын цалин авах юм.
Лю "Кливлэнд Кавальерс" багийг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр тэргүүлсэн билээ. Тэрбээр Дэвид Блаттын орыг залгаснаар тус багийн түүхэн дэх 20 дахь ахлах дасгалжуулагч болсон аж. Удирдлагадаа авсан эхний улиралдаа л Лю багаа лигийн аварга болгож чаджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment