Monday, July 25, 2016

Орландо Блум экс эхнэртээ баяр хүргэв

Орландо Блум экс эхнэртээ баяр хүргэв

13 минутын өмнө



Орландо Блум, Миранда Керр нарын харилцаа аль эрт дуусгавар болсон. Тэд элдэв шуугиан тарилгүйгээр хоёр тийш болцгоосон. Өдгөө тэд хүү Флинныхээ төлөө найрсаг харилцаатай байдаг юм. Тийм ч учраас Орландо экс эхнэрээ шинэ хайрттай нь харддаггүй биз ээ.

Хэд хоногийн өмнө Австралийн загвар өмсөгч бүсгүй өөрийн нутаг нэгт тэрбумтан эр Эван Шпигельтэй сүй тавьсан явдлаа нижгэр тэмдэглэсэн аж. Орландо энэ үйл явдлыг тохиолдуулан Мирандад баяр хүргэж амжсан бөгөөд түүнд аз жаргал хүссэн байна.

Орландо удахгүй өөрөө ч мөн гэрлэх юм. Өдгөө Блум дуучин Кэти Перритэй үерхэж байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment