Н.Энхбаяр сайн өмгөөлөгч гаргаж өгөхийг хүсчээ
5 минутын өмнө

МАХН-ын дарга Н.Энхбаяр Өмгөөлөгчдийн холбоонд дахин хандаж, өөрийг нь өмгөөлөх өмгөөлөгч гаргаж өгөхийг хүсчээ. Өчигдөр АТГ-аас түүнд мэдүүлэг өгөхийг хүссэн зургаа дахь зарлан дуудах бичгээ аваачиж өгсөн билээ. Гэвч Н.Энхбаяр дуудсан цагт нь АТГ-т очоогүй юм. Түүнийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татаж, байцаах шаардлагатай байгааг АТГ-аас мэдээлж буй.
Харин Н.Энхбаяр АТГ-ыг өөрт нь улс төрийн зорилгоор хүчээр хэрэг тулгаж байна хэмээн үзэж буй тул мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөхийг Өмгөөлөгчдийн холбооноос хүссэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment