Thursday, July 7, 2016

Чехээс тахь авчирч нутагшуулна

Чехээс тахь авчирч нутагшуулна

39 минутын өмнө


Бүгд найрамдах Чех Улсын элчин сайдын яам, Прага хотын Амьтны хүрээлэнгийн зүгээс 2016 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал мэдээлэл хийнэ. Тэд "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төслийн хүрээнд Монгол улс руу хийж буй 6 дахь удаагийн тахийн тээвэрлэлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаад байгаа юм.

Өмнөх жилүүдээс энэ жилийн онцлох зүйл бол Прагаас Тахийн тал, Хустайн нуруунаас Тахийн тал хүртэл хоёр удаагийн нийт 8 тахийн тээвэрлэлт хийж байгаа явдал юм.  Тодруулбал, энэ сарын 17-нд БНЧУ-аас 4 тахь тээвэрлэн ирэх цэргийн онгоц Ховд аймгийн Булган сумын нисэх онгоцны буудалд газардаж тэдгээрийг Тахийн талд нутагшуулсны дараа тус онгоцоор энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос 2 дахь тэээвэрлэлтийг хийх юм байна.

Мөн Хустайн нуруунаас зөөвөрлөх тахийг бэлтгэх ажлыг Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хустайн цогцолбор газрынхан Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран гүйцэтгэж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment