Thursday, July 28, 2016

Сүйт бүсгүй хуриман дээрээ баривчлагджээ

Сүйт бүсгүй хуриман дээрээ баривчлагджээ

22 минутын өмнө

Англид болж байсан нэгэн хуримын ёслолын үеэр сүйт бүсгүй цагаачлалын хууль зөрчсөнийхөө төлөө саатуулагджээ. Хуримын ёслол дээрээ өөрийн сүйт залуутай гэрэл зургаа даруулахын оронд Сесилия Соу гэдэг эмэгтэй цагдаагийн хэсэг рүү хүргэгдсэн байна. 45 настай энэ эмэгтэйг ХБНГУ-ын иргэнтэй гэр бүл болгоогүй аж.

Гана Улсын иргэн эмэгтэй хуримаа хийхийн оронд зургаан сар баривчлагдах ялаар шийтгүүлэв. Аль 2009 онд энэ бүсгүй Их Британи руу хууль ёсоор нэвтэрсэн ч 2013 онд Дотоод хэргийн яам түүний тус улсад амьдран суух хугацааг сунгаагүй гэнэ.

Хэдийгээр энэ эмэгтэй өөрийн бурууг хүлээсэн ч яг хуримын ёслол дээр нь түүнийг баривчлаад, хуримын даашинзтай нь цагдаагийн хэсэг рүү аваачсан явдлыг хүнлэг бус зүйл хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment