Tuesday, July 26, 2016

Ж.Мөнхбат ”Эрдэнэт”-ийг шалгана

Ж.Мөнхбат "Эрдэнэт"-ийг шалгана

32 минутын өмнө


Сонгуулийн өмнөхөн Оросын талд байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг өмнөх Засгийн газрын эрхмүүд бусдад нууцаар хуйвалдаж зарсан гэх асуудал дэгдэж, эрх баригч намынхан энд анхаарлаа хандуулж шалгахаа тухайн үед мэдэгдсэн.

МАН-ынхан энэ асуудлаар өнгөрсөн зургаан сард мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж байсан удаатай. Тухайлбал, "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн хурал хийж, "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банк түүний төлөөний компани болох "Монголын Зэс" компани хувьчилж авсан тухай мэдээлсэн. УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдах гэж байгаа эгзэгтэй мөчид АН-ын удирдлага, тухайлбал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завших луйвар хийж байгааг Монгол Ардын Нам эрс эсэргүүцэж байна" хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр "Эрдэнэт "үйлдвэрийн 49 хувийг шалгахаар Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахлахаар болсон талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир цахим хуудсандаа мэдээлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment