Tuesday, July 26, 2016

Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг АТГ-ынхан хүсчээ

Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг АТГ-ынхан хүсчээ

21 минутын өмнө

МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаж буйгаа мэдэгдэн зургаан удаа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр биеэр очиж байцаалт өгөөгүй байгаа юм. Үүнийгээ өчигдөр "Би өмгөөлөгчтэй хамт очиж байцаалт өгнө. Гэвч АТГ-ын дарамт нөлөөнөөс болж миний хүсэлт тавьсан өмгөөлөгч нар хууль зүйн үйлчилгээ өгөхөөс татгалзаж байна" гэсэн юм.

Н.Энхбаярыг мэдээлэл хийсний дараа АТГ-аас өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөрт багтаж Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргажээ. Тус албан бичигт, МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн байна. Хуульчдын холбоо Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхолтой өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчид 2016 оны долдугаар сарын 29-ний дотор Өмгөөлөгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхоролд нэрээ ирүүлэхийг санал болгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment