Sunday, July 31, 2016

Дэд сайдуудыг хэзээ томилох вэ?

Дэд сайдуудыг хэзээ томилох вэ?

3 минутын өмнө


Өнгөрсөн долоо хоногт үлдсэн дөрвөн сайдаа тодруулж, элэг бүтэн болоод байгаа шинэ Засгийн газар дэд сайдууд болон агентлагуудын дарга нараа удахгүй тодруулна. Хэдийгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар дэд сайдуудаа хэзээ томилох нь тодорхойгүй байгаа ч УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж томилно гэх мэдээлэл байгаа юм.

Ерөнхий сайдын зүгээс эдийн засгийн хямралаас гарахад тусгай хөтөлбөрөөр чиг барьж ажиллана гэсэн байгаа. Эхний ээлжинд яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг жигдрүүлэх тухай дуулгасан. Тэгэхээр дэд сайдуудыг томилох асуудлыг ч яаравчилж магадгүй байна.

Ерөнхий сайд яамдыг эзэнгүйдүүлэхгүйн тулд дэд сайдтай байх шаардлагатай гэж үзсэн учраас энэ дөрвөн жил дэд сайдтай ажиллах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment