Sunday, July 31, 2016

Г.Маралмаа давж заалдахаа мэдэгджээ

Г.Маралмаа давж заалдахаа мэдэгджээ

11 минутын өмнө


Өнгөрөгч долоо хоногт дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал болсон. Шүүх хурлаас төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноож, одоо хоригдож байгаа хугацааг нь ял эдэлсэнд тооцож, 4.6 сая төгрөгийн хохирлыг талийгаач охины ээж Д.Өнөржаргалд гаргуулж өгөх шийдвэрийг гаргасан билээ.

Ийнхүү анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг Эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр сонссон Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Дашрамд дуулгахад, Г.Маралмаа охинтойгоо хамт хоригдож байгаа бөгөөд ирэх сард охиныг нь нэг ой хүргэхээр тусгаарлах аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment