Thursday, July 7, 2016

Чемоданд багтан хил зөрчжээ

Чемоданд багтан хил зөрчжээ

21 минутын өмнө

Швейцарийн гаалийн ажилтнууд тэдний анхаарлыг татсан багахан хэмжээний сэжигтэй чемодан дотроос Эритрей Улсын 20 настай иргэнийг олно чинээ санаагүй аж.

Сайн эр өөрийн найзын тусламжтайгаар Италийн Милан хот руу хууль бусаар нэвтрэхийг оролджээ. Уян налархай биетэй энэ залуу Швейцарийн Кьяссо хотын төмөр замын буудал дээр "гэрэлд цохиулсан" байна.

Түүний хамсаатан өөрийн "амьд" ачааны хамтаар саатуулагджээ. Гаальчид чемодан дотор багтаж дөнгөсөн залууг энэ хүнд үзүүлбэрээ дахин хийж өгнө үү гэж хүстэл мань хүн бөөн алга ташилтын дунд тэрхүү үзүүлбэрийг түвэггүй хийж орхисон аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment