Thursday, July 28, 2016

Док Риверс Блэйк Гриффиныг тавьж явуулахгүй

Док Риверс Блэйк Гриффиныг тавьж явуулахгүй

24 минутын өмнө


Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Клипперс" багийн ахлах дасгалжуулагч Док Риверс саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа тоглогч Блэйк Гриффин Лос-Анжелес хотын багаас хаашаа ч явахгүй гэдгийг тодорхой хэлсэн аж.

Түүгээр ч үл барам, Риверс "Клипперс" довтлогчоо яасан ч тавьж явуулахгүй гэдгийг мэдэж байгаа учраас бусад багууд утасдаа ч үгүй гэдгийг онцолжээ.

Хэд хоногийн өмнө Гриффиныг "Бостон Селтикс" баг руу явж магадгүй гэсэн яриа гарсан ч Риверсын хэлснээр бол мань хүн энэ зун "Селтикс" багийн ерөнхий менежер Дэнни Эйнжтэй хоёр удаа ярихдаа гольфын сэдвээр хүүрнэсэн гэдгээ хэлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment