Э.Батшугарыг ажлаас нь чөлөөлнө
32 минутын өмнө

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Н.Баяртсайханыг томилсон. Тэгвэл өнөөдөр болох УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү, Сангийн яамны зээл тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга О.Эрдэмбилэг, "Хадгаламжийн даатгалын корпораци"-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчөөр томилохоор болжээ.
Мөн Байнгын хорооны хурлаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэх аж. Одоогоор энэхүү албыг МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар хашиж байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment