Sunday, July 24, 2016

Х.Баттулгыг Бразилаас ирсний дараа шалгана

Х.Баттулгыг Бразилаас ирсний дараа шалгана

11 минутын өмнө


Өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагдагчаар татсан тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Уг мэдээлэлд "Х.Баттулгыг өнгөрсөн хавар сэжигтнээр татсан байсан аж. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбоотойгоор яллагдагчаар татах боломжгүй тул сонгууль хүргэсэн. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй прокурорын байгууллагаас яллагчаар татах тогтоолыг долдугаар сарын 20-нд гаргасан. Үүнийг нь өөрт нь танилцуулсан. Хилээр гарах эрхийг нь цуцлаагүй учраас Х.Баттулга олимпод оролцох тамирчдаа аваад Бразилыг зорьсон. Эх орондоо ирэхэд нь шалгалтаа үргэлжлүүлнэ" гэсэн тайлбарыг албаны эх сурвалж хийсэн байна.

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон хамтран ажилладаг нөхдийг нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си энд Ти" компанид тендэргүй олгосон. "Шинэ төмөр зам" бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment