Sunday, July 31, 2016

Хүний хэл ойлгодог хирс (видео)

Хүний хэл ойлгодог хирс (видео)

3 минутын өмнө


Өмнөд Африк Улсад оршдог нэгэн амьтан асрах газарт хүний хэл ойлгодог хирсний зулзага амьдардаг аж. Уг газрын ажилтнууд бяцхан хирс өөрийн нэрийг сонсоод тэдэнд хариу үйлдэл хийж үзүүлдэг хэмээн ярив.

Цахим сүлжээнд түүний дүрс бичлэг тавигджээ. Түүн дээр Уоррен гэдэг нэртэй бяцхан хирс зам дээгүүр паацаганан гүйж байгаа нь харагдана. Асрамжийн газрын ажилтнууд түүнийг нэрээр нь дуудахад хирс шууд л тэдэн рүү гүйдэг байна. Тэндхийн ажилтнууд нохдоо салхилуулах үеэрээ Уорреныг авч гардаг аж.

Тэдэнд айж сандрах зүйл үгүй гэнэ. Уоррен ухаантайгаас гадна нэлээн дуулгавартай нэгэн учраас хол гүйгээд явчихдаггүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment