Автобусны жолоочийг буугаар сүрдүүлжээ
20 минутын өмнө

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн эцсийн буудал дээр автомашинтай хүн буу гаргаж танхайрлаа гэх мэдээлэл өчигдөр буюу долдугаар сарын 28-нд цагдаагийн байгууллагад иржээ.
Уг мэдээллээр шалгахад "Зайсан-Хайлааст" чиглэлийн автобус жолоодож явсан Б-г "Wrangler jeep" автомашины жолооч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 59 настай эрэгтэй З замын хөдөлгөөний маргаанаас үүдэн буугаар сүрдүүлсэн байна.
Түүний Герман Улсад үйлдвэрлэсэн "RG-800 CAL.8мм K" хийн гар бууг цагдаагийнхан эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment