Thursday, July 28, 2016

19 дэх хүүхэд нь мэндэлжээ

19 дэх хүүхэд нь мэндэлжээ

11 минутын өмнө


Их Британийн Моркам хотын нэгэн гэр бүлд 19 дэх хүүхэд нь мэндэлжээ. The Sun сонин тэдний гэр бүлийг тус улсын хамгийн өнөр өтгөн гэр бүлээр нэрлэсэн байна. 41 настай Сью, 46 настай Ноэль Рэдфордуудын ууган хүү 27 настай билээ. Хамгийн сүүлд тэд охинтой болсон бөгөөд ээжийнх нь өгүүлснээр бол тэд дахиад ч хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй гэнэ шүү.

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сью бүсгүй "Хэзээ ч хэзээ ч үгүй гэж битгий хэл" хэмээн хэлжээ. Энэ эмэгтэй 2014 онд жирэмсний 23 долоо хоног дээрээ 19 дэх хүүхдээ алдаж байсан билээ.

Сью хамгийн анх 14 насандаа жирэмсэлсэн гэдэг. Тэгэхэд залуу хос хүүхдээ авахуулахгүй байхаар шийдсэн юм. Тэд өөрсдөө цагтаа балчир насандаа хүнд үрчлэгдсэн аж. Тэдний гэр бүл Ноэль Рэдфордын эзэмшдэг талх барих цехээс орж ирэх орлогоор амьдардаг байна. Долоо хоног бүр тэд ойр зуурын хэрэглээндээ 300 фунт стерлинг буюу 400 долларын зардал гаргадаг гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment