Өнөөдөр Засгийн газрын анхны хуралдаантай
27 минутын өмнө

Танхим бүрэн бүрдээгүй ч Ерөнхий сайдаас гадна голлох салбарын сайд нар томилогдож ажлаа хүлээн авсан тул Мэргэжлийн Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. Шинэ Засгийн газрын хуралдаан өнөөдөр 15 цагт товлогджээ. Одоогоор хэлэлцэх асуудлын жагсаалт тодорхой болоогүй байгаа.
Монгол Улсын шинэ Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гарагт хуралдана. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд "Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гарагт болно" гэж заасан байдаг аж.
Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долоодугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдаж байхаар шийдвэрлэсэн.
Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гарагт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гарагт хуралддаг байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment