Tuesday, July 26, 2016

Жастин Тимберлэйк фэндээ алгадуулав (видео)

Жастин Тимберлэйк фэндээ алгадуулав (видео)

28 минутын өмнө


Хэд хоногийн өмнө 35 настай дуучин, жүжигчин, найруулагч Жастин Тимберлэйк 27 дахь удаагаа зохиогдож байгаа гольфын тэмцээнд оролцохоор Тахо нууранд очсон байна. Тэнд байсан түүний нэгэн үнэнч шүтэн бишрэгч шүтээнээсээ адис авахаар шийдсэн тул Жастиныг хүмүүсийн дундуур явж байх үеэр хүзүү рүү нь алгадчихжээ. Сэтгүүлчид тэр үл таних эрэгтэйн хийсэн үйлдлийг дуучин эрийг алгадах гэсэн оролдлого гэж үзэв.

Тимберлэйкт түүний үйлдэл ер таалагдаагүй гэнэ шүү. Хэнд ч гэсэн таалагдахгүй байсан биз ээ. Жастин энэ асуудлыг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй. Тэрбээр түүнд гар хүрсэн хүнийг олуулаад бие төлөөлөгчөө уулзуулжээ. Жүжигчин эрийн туслах тэр хүнээс "Чи яах гэж үүнийг хийв ээ?" хэмээн асуусан аж. Гэвч тодорхой хариулт авч чадаагүй тул цааш явж одсон байна.

Цагдаа нар Жастины биед хүрсэн эрийг тэмцээний үзэгчдийн суудлаас гаргажээ. Тэр хүн нэлээн халамцуу байсан учраас хууль сахиулагчид түүнийг саатуулахад хүрсэн гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment