Monday, July 25, 2016

Дэлгүүр дотор химийн зэвсэг хийв

Дэлгүүр дотор химийн зэвсэг хийв

6 минутын өмнө


Америкийн Калифорни мужийн Окснард хотод Walmart дэлгүүрт өөртөө хоол авахаар биш харин химийн зэвсэг хийхээр ирсэн нэгэн эрэгтэй баривчлагдав. Хар өнгийн хувцас өмссөн тэр эр тус дэлгүүрт өнгөрсөн сарын 18-ны өдөр иржээ. Тэрбээр цахилгаан хэрэгсэл болон химийн бодисуудыг ашиглан химийн зэвсэг хэрхэн хийж болох талаар цахим сүлжээнээс олж уншсан бөгөөд энэ бодлоо ажил хэрэг болгохоор уг дэлгүүрт айлчилсан аж.

Дотогш ороод мань эр тавиур дээрээс өөрт шаардлагатай эд зүйлс, бодисуудыг аваад химийн зэвсгээ бүтээж эхэлсэн байна. Юу болоод байгааг анзаарсан дэлгүүрийн ажилтнууд тэр даруй цагдаа нарыг дууджээ. Цагдаа нарыг иртэл гэмт этгээд гарч явсан байсан бөгөөд цахилгаанд холбосон төхөөрөмжийг нь илрүүлсэн аж. Дэлгүүр дотор байсан бүх хүмүүсийг гадагш гаргасан бөгөөд цагдаа нар сонин янзын төхөөрөмжийг тогноос салгаад хурааж авсан гэнэ.

Тэгвэл хэд хоногийн өмнө тэд 31 настай Мартин Рейесыг саатуулсан байна. Тэрбээр тэр өдөр Walmart дэлгүүрт алан хядах ажиллагаа явуулахаар очсон гэдгээ хүлээжээ. Мань хүн тогонд залгасан төхөөрөмж нь хэсэг хугацааны дараа хүмүүсийн эрүүл мэндэд хортой хийг ялгаруулах ёстой байсан гэдгийг онцолсон аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment