Цагдаа нарыг тайчигчидтай андуурав
11 минутын өмнө

Германы Бендорф хотод нэгэн найзынхаа 50 насны ойг тэмдэглэж байсан хэсэг эмэгтэйчүүд гомдол гаргасан хөршүүдийнх нь дуудлагаар ирсэн цагдаа нарыг тайчигч залуучууд хэмээн боджээ. Авгайчуул ойн баярыг нижгэр тэмдэглэж байтал хаалганы хонх дуугарчээ. Хаалгыг тайлтал хоёр залуухан цагдаа зогсож байсан гэнэ шүү. Эмэгтэйчүүд тэднийг уулга алдан угтан авчээ. Тэд төрсөн өдрийн эзэн эмэгтэйд зориулж захиалсан тайчигч нар ирлээ хэмээн бодсон аж.
Хэт хөөрсөн, тэчьяадсан авгайчуул цагдаа нарыг тэврэн авч, зургаа даруулж эхэлсэн байна. Цаадуул нь амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн гомдол эрсэн хөршүүдийнх нь дуудлагаар ирсэн гэж хэлээд ч нэмэр болоогүй гэнэ шүү. Гэрийн гадаа үнэхээр цагдаагийн машин зогсож байгааг харсан хойноо л тэд жинхэнэ цагдаагийн ажилтнууд иржээ гэдгийг ойлгожээ. Төрсөн өдрөө тэмдэглэгч эмэгтэй болон зочид уучлал хүсэн, хөгжмөө намсгасны эцэст балмагдаж хоцорсон цагдаа нар явж одсон аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment