Thursday, July 7, 2016

Э.Бат-үүл Ерөнхийлөгчид дэвших бэлтгэлээ базааж эхэллээ

Э.Бат-үүл Ерөнхийлөгчид дэвших бэлтгэлээ базааж эхэллээ

20 минутын өмнө


Саяхан болж өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн АН-ынхныг "ухаан алдахад" хүргэв.
Нэн ялангуяа хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн АН-ын даргын хувьд өнгөрсөн дөрвөн жил хийсэн бүх ажил нь "будаа" болсонд ихэд ууртай яваа аж. Оффшор дансны асуудал дэгдэж, түүний хүү Б.Чулуудайн нэр дээр хоосон данс илэрсэн нь эцгийнх нь нэр хүндэд хамгийн хүндээр тусав. Ямар ч байсан улсад биш юм аа гэхэд хотод АН олон­хийн суудал авч, хийж буй ажлаа үргэлжлүүлнэ гэсэн түүний найдлага ийнхүү талаар болов.

Одоогоос хэдхэн хоногийн өмнө Э.Бат-Үүл Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчлан уулзсан билээ. Тэдний ярианы гол сэдэв нь ихэд нууцлаг байгаа аж. Саарал ордны хана нь хүртэл чихтэй гэдэг шиг тэд ямар сэдвээр ярьсан нь бараг тодорхой болжээ. Нэгэнт АН УИХ болон орон нутгийн сонгуульд нам тавиулсан тул тэрбээр хүс­сэн, хүсээгүй энэхүү улс төрийн албан тушаалаа өгөхөөс өөрцгүй байдалд орсон тул цаашид хэрхэх талаар дотны андтайгаа амин хувийн яриа дэлгэсэн гэнэ.

Долоон жилийн өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн сон­гуульд АН-аас нэр дэвшигчдийн сунгаанд оролцож, нэр дэвших олонхийн санал авч чадаагүйдээ бачууран уйлж байсныг олон түмэн мэднэ. Харин Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөгч болоод эрхэм нөхрийнхөө сэтгэлийг засахын тулд Монгол Улсын Баатар цол хүртээж байлаа. Ирэх жил андынх нь хонины ээлж дуусч, ирээдүйн Ерөнхий­лөгчид нэр дэвшигч тодрох цаг айсуй. Одоогоор АН-д их цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлага бий болс­ныг сонгогчдын тавьсан дүн тодхон харуулав. Гэвч Ерөнхий­лөгчид нэр дэвших нэр цэвэр, зангарагтай хүн АН-д бараг үгүй тул Э.Бат-Үүлийн хувьд их улс төрд бас дахин азаа үзэх ховорхон боломж тохиож байна. Хэрэвзээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадахгүй бол 2020 он гэхэд намаа ялагдуулсан бусад нөхдийн хамт улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдах нь тодорхой юм.

Нөгөөтэйгүүр, сонгогч түмэн УИХ, орон нутгийн сонгуульд ялалт авч дийлэнх болсон МАН-аас хэнбугай ч нэр дэвшсэн төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс АН-аас нэр дэвшигчид тал засах бүрэн магадлалтай юм.
Энэ утгаар нь авч үзвэл Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сун­гаанд олонхийн санал авсан тохиолдолд эрхэм нөх­рийнхөө орыг залгаж багаар бодоход дөрөв, ихээр бодо­ход най­ман жил зөөлөн сэнтийд залрах боломж бас бий юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

1 comments: