Оноо нь дууссан 16 жолооч эрхээ хасуулжээ
1 минутын өмнө

Энэ оны хоёрдугаар сарын 01-нээс жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлсэн. Тэгвэл энэхүү журам хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулжээ.
Есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.
Жолооч таны зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
Та Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагааг авч болно.
Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment