Есдүгээр сард цочир хүйтрэхийг анхааруулав
49 минутын өмнө

Онцгой байдлын ерөнхий газраас хадлан, бэлчээр, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг уурын нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох "Энэ жил бороо хур элбэгтэй байгаа боловч газар тариалангийн бүс нутагт ургац, хадлан авах хугацаа оройтож, тариа болон хүнсний ногооны болц оройтож болзошгүй байна.
Түүнчлэн наймдугаар сарын сүүлийн арван хоног болон есдүгээр сарын дунд үеэс цочир хүйтэрч хяруу унах төлөвтэй байгаа учраас хяруунаас хамгаалах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, Тариа будааг цасанд даруулахгүйн тулд зохистой арга хэмжээг авч, ангилан хадах үйл ажиллагааг цаг тухайд нь хийх шаардлагатай байна. Ийм учраас орон нутаг, аймаг сумдын онцгой байдлын комисс техник хангамж, хүч хэрэглэлийнхээ тооцоо судалгааг гаргах арга хэмжээ авах хэрэгтэйг анхааруулж байна" гэв.
Мөн ОХУ-ын Алтайн хязгаар, Тувагийн Бүгд Найрамдах Улс, Эрхүү зэрэг газруудад цочир хүйтрэх, үер усны аюул гарах, зарим газруудаар гантай байх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан есөөс аравдугаар сард үргэлжлэн ой хээрийн түймэр гарч болзошгүй учраас тус бүс нутгаас эрчим хүчний хувьд хараат байдаг баруун аймгууд саатал доголдол гарах үед бэлтгэлтэй байж, урьдчилсан ажиллагааны төлөвлөгөөг тодотгоход анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment