Сонгуулийн үеэр 18 иргэн шилжилт хийлгэжээ
1 цаг 33 минутын өмнө

УИХ-ын сонгуулийн үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөн идэвхжсэн билээ. Иргэдийн шилжилтийг хөдөлгөөн сум, хороон дээр явуулдаг. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн 95 хороонд онлайн бүртгэл үйлчилгээ үзүүлдэг аж.
Өөрөөр хэлбэл, тухайн газарт бүртгэгдсэн иргэн шилжлээ гэхэд мэдээлэл нь шууд тус газар бүртгэгддэг байна. Гагцхүү 332 суманд хийж байгаа шилжилт хөдөлгөөний бүртгэл аймгийн бүртгэлээр дамждаг. Иргэний шилжилт хөдөлгөөнийг Сонгуулийн тухай хуулиараа санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоодог. Ингэхээр дөрөвдүгээр сарын 29-ний өдөр иргэний шилжилт хөдөлгөөн зогчээ.
Харин сонгогч шилжих тухайд Сонгуулийн тухай хуулиар сонгогч өөрийнхөө байнга оршин суугаа газрынхаа байгуулагдсан санал авах байрнаас хүсэлт гаргаад өөр газар руу шилдэг. Очсон газрын сонгуулийн хороо нь тухайн иргэнийг бүртгэж авах хуулийн заалттай. Энэ жилийн сонгуулиар нийт 18 мянган иргэн сонгогч шилжих хөдөлгөөнд оролцсон бөгөөд 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн 10 гаруй мянган иргэн шилжиж байна. Энэ жилийн Сонгуулийн хуулиар сонгогчийн тоог хязгаарлаагүй хуулийн заалттай байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment