Friday, August 5, 2016

Н.Энхбаяр: Намайг шөнө дөлөөр баривчлах байх

Н.Энхбаяр: Намайг шөнө дөлөөр баривчлах байх

Өнөөдөр 14 цаг 17 минут


МАХН-ын дарга Н.Энхбаяраас АТГ-ын байцаагчид дөнгөж саяхан намын байран дээр нь байцаалт авчээ. Ингэхдээ түүнийг өрөөнд нь цоожлон хэн нэгнийг дотогш нэвтэрүүлэхгүйгээр Н.Энхбаярын өмгөөлөгчтэйгээр нь явуулсан байна.

Ингээд АТГ-ын албан хаагчид Н.Энхбаярын өрөөнөөс гарсан ч МАХН-ын төв байрны гадаа байгаа аж. Тэд МАХН-ынханд "Өнөөдөр ажиллагааг дуусгана" гэх тайлбар өгчээ. МАХН-ын байран дээр З.Баянсэлэнгэ, Н.Удвал, Ц.Оюунбаатар, н.Давааням нар намын байран дээрээ ирээд байгаа аж.

Харин энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-ынхныг явсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуулч хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. "Гадаа машин ихтэй орж болохгүй байна, орж болохгүй байна" гээд хоорондоо яриад байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй юм" гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment