Архангайнхан үзүүр, түрүүний бөхчүүдээ "Ланд-200"-гаар мялаав
24 минутын өмнө

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан амжилттай болж, Архангай аймгийн хоёр бөх үзүүр түрүүнд үлдсэн билээ.
Энэ жилийн үндэсний баяр наадмын түрүү бөхөөр Архангай аймгийн Хашаат сумын харъяат Чимэдрэгзэнгийн Санжаадамба 10 даван түрүүлж аварга цолтон, тус аймгийн Эрдэнэбулган сумын харъяат Ринченбямбын Пүрэвдагва үзүүрлэж, Улсын Арслан цол хүртэж, түмэн олноо баярлуулсан.
Өчигдөр Архангайнхан Ардын төрийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит аварга, арслан хоёртоо "Тоёота Ланд-200" маркийн автомашин гардуулан өгсөн байна. Энэ үеэр "Бөх билэгт" дэвжээний удирдлага, гишүүд тэдэнд хүндэтгэл үзүүлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment