Thursday, August 4, 2016

Хорио цээрийн хугацааг сунгажээ

Хорио цээрийн хугацааг сунгажээ

25 минутын өмнө


Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчин гарсан тул 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч хугацааг дахин долоо хоногоор сунгах захирамжийг сумын Засаг дарга нь гаргажээ.

Тус суманд хонины цэцэг өвчний хоёр голомт үүссэн бөгөөд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаагийн үр дүнд нэмж өвчлөл бүртгэгдээгүй аж. Энэ хугацаанд голомтын бүс дэх 28 өрхийн 17.170 гаруй хонь, хургыг бүрэн вакцинд хамруулжээ. Өвчилсөн малаас 210 гаруйг нь устгаж, булсан байна.

Сумын хэмжээнд 85 мянга гаруй хонь, хургыг вакцинжуулахаас өнөө өглөөний /2016.08.04/ байдлаар вакцинжуулалт 73 хувьтай, вакцинжуулалтын зургаан баг ажиллаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment