Monday, August 29, 2016

2.5 еврогоо авах гэж 10 жил шүүхджээ

2.5 еврогоо авах гэж 10 жил шүүхджээ

32 минутын өмнө


Австри улсын иргэн Германы Бавари мужийн нэгэн усан санд ороход нь илүү авсан 2,5 еврогоо эргүүлэн авах гэж 10 жил заргалдсаны эцэст шүүхэд ялалт байгуулжээ.

10 жилийн тэртээ Берхтесгаден тосгоны нэгэн усан сан үйлчилгээндээ хямдрал зарласан байж. Харин заргач эрийг гадаадын иргэн хэмээн хямдралд хамруулалгүй үндсэн үнээрээ үйлчилсэнд голдоо ортол гомдсон эр шүүхэд зарга мэдүүлсэн байна.

Энэ бүх хугацаанд орон нутгийн бүх шатны шүүхүүд заргач эрийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж байсан аж. Аргаа барсан австри эр хамгийн сүүлд ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхэд хандсан байна.

Германы дээд шүүхийн байгууллага заргач эрийн талд орж, хямдрал, хөнгөлөлт нь бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой хэмээн үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment