Monday, August 29, 2016

2,5 саяас дээш орлоготой иргэдийн татвар нэмэгдэнэ

2,5 саяас дээш орлоготой иргэдийн татвар нэмэгдэнэ

50 минутын өмнө


УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын төвсийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороодод хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн тодотголоор тэвчиж болох зардлуудыг танаж, зарим татварыг нэмэгдүүлж орлогоо бүрдүүлэхээр тусгаад байгаа билээ. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор тусгажээ.

Төсөлд тусгаснаар сарын орлого нь 2.5 сая төгрөгөөс дээш гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөх юм байна. Харин сард 2.5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол хуучнаараа10 хувийн орлогын албан татвар төлөхөөр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, сард 2.7 сая төгрөгийн орлого олдог иргэн 2.5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар татвар төлж, харин үлдсэн 200 мянган төгрөгийн орлогоосоо 25 хувийн татварыг төлөхөөр зохицуулж байгаа аж.

Харин сард 2.5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөх юм байна.

Өнөөдөр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 1.6 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой бөгөөд энэхүү 25 хувийн орлогын албан татвар төлөх ангилалд багтаж байгаа юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment