Thursday, August 4, 2016

Хотын Засаг дарга 4 орлогчтой болно

Хотын Засаг дарга 4 орлогчтой болно

35 минутын өмнө


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын бүтцийг баталсан. Хотын шинэ Засаг дарга дөрвөн орлогчтой ажиллах юм байна. Экс дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан юм.

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гарч намынхаа олонхийн дэмжлэг авсан дөрвөн залууг хотын дөрвөн орлогчоор тавихаар болоод байгаа аж. Хотын орлогч болохоор нэр нь яригдаж байгаа дөрвөн хүн бол, ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү, Нийслэлийн намын хорооны дэд дарга Д.Энхтөр, НИТХ-д анх удаа сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаясгалан нар юм.

Тэдэн дундаас, ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү нарыг туршлагатай, төрд ажиллаж байсан залуу боловсон хүчин гэж намын жирийн гишүүд нь дэмжиж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment