Тарвага агнасан иргэдийг илрүүлжээ
23 минутын өмнө

ХУД-ийн 8-р хороо "Яармагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид, НМХГ-ын эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар 08-р сарын 03-ны 03:00 цагийн үед "Toyota Рrado-95" автомашиныг саатуулан шалгасан байна.
Ингэхэд БЗД-ийн 5-р хороонд суух 39 настай эрэгтэй Б, СБД-ийн 13-р хороонд суух 40 настай эрэгтэй Б нар Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багын нутаг дэвсгэрээс хууль бусаар 6ш тарвага агнаж авч явсан хэргийг илрүүлжээ. Хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна. Эд мөрийн баримтаар бичиг баримтгүй галт зэвсэг болон сумыг хураан авчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment