Friday, August 26, 2016

”Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэнд эзэмшүүлэхийг шаарджээ

"Эрдэнэт"-ийн 49 хувийг ард түмэнд эзэмшүүлэхийг шаарджээ

Өчигдөр 19 цаг 4 минут


Сонгуулийн өмнөхөн шуугиан дагуулж, АН-ынхны сонгуулийн оноог багагүй доош татсан нэг асуудал бол "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын мэдэлд байсан 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани гэх "Монголын зэс" компанид шилжүүлсэн гэх мэдээлэл байсан юм. Тэрчлэн шинээр эмхлэгдсэн засаг гэнэтийн хувьчлалын асуудлыг нягтлахаар ажлын хэсэг байгуулж, шалгах ажил үргэлжилж байгаа.

Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч" хөдөлгөөнийхөн тус үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хувьцааг нь нээлттэй арилжих шаардлагатай гэжээ. Тус хөдөлгөөний зүгээс Орхон аймгийн 15 мянга гаруй иргэдээс "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах эсэхэд нь хариулт авч, гарын үсэг цуглуулж байгаа аж.

Тэд "Эрдэнэт" үйлдвэрийг төр, ард түмэн, хувийн хэвшлийн хамтарсан өмч байх нь зүйтэй гэж үзэж буй бөгөөд УИХ, Засгийн Газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан хэд хэдэн асуулгыг тавьсан ч, одоог хүртэл хариулт аваагүй тул яаралтай албан тайлбар хийхийг шаарджээ. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, хамтын үйлдвэрийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд "Монголын Зэс" ХХК худалдан авсан эсэх, ОХУ-ын эзэмшиж байсан хувийг худалдаж авсан 400 сая ам.долларыг "Монголын Зэс" ХХК ямар эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлж гаргасан, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг асуулгуудыг тавьсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment