Friday, August 26, 2016

Найздаа туслах гээд жорлон руу ”унажээ”

Найздаа туслах гээд жорлон руу "унажээ"

13 минутын өмнө


Норвегийн иргэн Като Берсен Ларсен найзынхаа жорлонд унагасан гар утсыг авч өгөхийг оролджээ. Тэрбээр хуучны жорлонгийн нүхээр багтаж орох туранхай хэмээн өөрийгөө бодсон нь алдаа болжээ.

Бүсэлхийгээрээ ялгадсанд "живсэн" түүнийг гаргаж авахын тулд аврагчдыг дуудахаас өөр арга байсангүй. 20 настай тусч залуу аврагчдыг хүлээн цаг гаруй "Зэлтэрийн" гацаанд зогсчээ.

Энэ нийтийн жорлон нь бохирын шугаманд холбогдоогүй, жилдээ нэг удаа бохирыг нь соруулдаг хуучны бие засах газар аж.

Ялгадсан дундаас гаргаж авсаны дараа түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment