Экс найз бүсгүй нь 71 саяыг хожжээ
12 минутын өмнө

Дэн Уайт гэдэг залуу өөрийн найз бүсгүй Кортни Дэвистэй өнгөрсөн жил хоёр тийш болсон билээ. Гэтэл тун удалгүй тэр бүсгүй Евромиллионс сугалаанд оролцоод 71 сая гаруй долларын жек-пот хожчихжээ. Уайт "Миний танилууд бүгд л надад энэ талаар ярих юм. Кортни маш том хожил байгуулсан гэдгийг би тэднээс сонссон" гэж ярьсан аж.
Хосууд бүсгүйн гаргасан санаачлагын дараа хоёр тийш болжээ. Тэрбээр Саутгемптон хотын их сургуульд суралцахаар явсан байна. Уайт "Тэр надад сохор зоос өгөхгүй байсан ч би түүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөмөөр байна" хэмээн хошигнон хэлжээ. Мань залуу хоёр жил үерхсэн тул Кортни түүнд хоёр сая фунт стерлинг хаячих байлгүй хэмээн марзагнасан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment