Monday, August 8, 2016

Аянга эрчүүдийг таалдаг

Аянга эрчүүдийг таалдаг

51 минутын өмнө


Сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг харвал аянганд цохиулсан нийт хүмүүсийн гуравны хоёр нь эрчүүд байдаг аж. Байгалийн энэ айхтар үзэгдлээс эмэгтэйчүүд хамаагүй бага хохирдог гэнэ. Энэ сонин зүй тогтол анатомийн онцлогуудтай ер холбоогүй юм. Эрдэмтэд эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эрсдэлд орох дуртай байдагтай үүнийг холбон тайлбарлав. Эрчүүд аянга цахилгаантай бороо орох үеэр гудамжинд гарах сонирхолтой байдаг аж.

Аянганд цохиулах магадлал тухайн хүн ил задгай газар байгаа тохиолдолд өндөр байдаг гэнэ. Аянганд цохиулсан хүн болон амьтад амь насаа алддаг бол зарим нэг азтай нөхдүүд амьд гарч чаддаг билээ. Аянга тухайн хүний биеэр маш хурдан гүйсэн тохиолдолд дотоод эрхтнүүдэд айхтар хор уршиг учруулж чаддаггүй байна. Мөн аянганд цохиулаад амьд үлдсэн хүмүүсийн бие дээр сонин янзын судал үүсдэг гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment