Wednesday, August 10, 2016

8 настай хүү нарийн боовны цех нээв

8 настай хүү нарийн боовны цех нээв

53 минутын өмнө

Америкийн Калифорни мужийн оршин суугч нэгэн хүү найман настайдаа хувийн байшинтай болох хүсэлдээ автсан ээждээ туслах зорилгоор нарийн боовны цех нээж ажиллуулж байгаа аж. Фресно хотын оршин суугч Жэлен Бэйли гэдэг энэ хүү янз бүрийн жигнэмэг, талх зэрэг нарийн боовыг үйлдвэрлэн худалддаг байна. Өөрийн бизнесийг хүү Jalen's Bakery хэмээн нэрийджээ. Бүх нарийн боовоо тэрбээр өөрөө хийдэг бөгөөд энэ ажилдаа их дуртай гэнэ шүү.

Хүү "Би ардаа том усан сантай, цэцэрлэгтэй, томоо гэгчийн гал тогоотой тийм байшин худалдаж авахыг хүсэж байна. Тэр гал тогоондоо ээж бид хоёр нарийн боовыг жигнэж өгнө дөө" гэсэн аж. Өдгөө жаалхүү ээжтэйгээ хамт хэмжээ багатай түрээсийн байшинд амьдардаг гэнэ. Хүүхэд асрагчаар ажилладаг 30 настай Шархонда Махан гэдэг бүсгүй хүүгээ ганцаараа өсгөдөг байна. Түүний хэлснээр бол хүү нь түүнээс илүү амттай нарийн боов хийж сурсан бөгөөд үргэлж шинийг сэдэж байдаг гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment