Машинтайгаа гол гаталж явсан иргэд осолджээ
1 цаг 16 минутын өмнө

Өчигдөр Тамирын голыг автомашинаар гаталж байсан иргэд усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг Хошигт гэдэг газар Тамирын голыг гаталж байсан тус багт оршин суух Г /эр.32н/ жолоочтой "УАЗ-469" автомашинтай таван хүн усанд осолдож, УБ хот ЧД-12. хороонд суух А /эр.49н/ нь живсэн бөгөөд одоог хүртэл олдоогүй байна" гэсэн мэдээллийг шалгаж байгаа бөгөөд осолдсон иргэнийг цогцсыг олохоор аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment