Thursday, August 4, 2016

Жонни Депп папарацци нартай сөргөөцөлдөв

Жонни Депп папарацци нартай сөргөөцөлдөв

1 цаг 41 минутын өмнө


Аливаа тэвчээрт эрт, орой хэзээ нэгэн цагт төгсгөл ирдэг. Ийм зүйл хэд хоногийн өмнө Жонни Деппт тохиолджээ. "Карибын тэнгисийн далайн дээрэмчид" киноны од залуу өөрийн сэтгэлийг барьж дийлэлгүй араас нь мөшгиж байсан папарацциг золтой л нүдчихээгүй байна. Жек Болжморын дүрийг бүтээгч жүжигчин гэнэт хараал урсган гэрэл зургийн сурвалжлагч руу дайрчээ. Хажууд нь байсан хамгаалагч нь түүнийг зогсоож чадсан аж. Үүгээр асуудал намжсан гэнэ. Зодоон болоогүй бөгөөд Жонни хэвлэлийнхэн рүү хараал урсгаад номхорсон байна.

Деппыг чухам юу уурлуулсан нь одоогоор тодорхойгүй хэвээр үлдэв. Тэнд байсан гэрчүүд жүжигчин эрийг хэн нэгэн хэл амаар доромжлоогүй, түүнд таагүй ямар нэгэн зүйл болоогүй гэдгийг онцолжээ. Энэ удаа Депп өөрийн эмчид үзүүлчихээд гарч явсан аж. Хэвлэлийнхэн түүний хувийн амьдрал руу байнга өнгийх болсноос тэрбээр залхсан бололтой. Мөн амаргүй цаг үеийг давж байгаа Депп өөрийн эмоцийг бүрэн хариуцаж чадахгүй байгаа гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment