"Бавария" Алабаг зүгээр явуулахгүй
32 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Реал" баг Германы "Бавария"-гийн хамгаалагч Давид Алабаг сонирхож байгаа аж. Мадрид хотын багийн удирдлага Мюнхэн хотын багт Австрийн шигшээ багийн тоглогч залуугийн төлөө 65 сая евро санал болгожээ.
"Бавария"-гийн удирдлага энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд эргүүлээд өөр нэгэн саналыг тавьсан гэнэ. Германы баг 65 сая евро дээр хамгаалагч Пепег өгөх юм бол Алабаг тавьж явуулна гэдгээ мэдэгдэв. Харин мадридчууд энэ наймааг хийхдээ ямар нэгэн тоглогчоо хамааруулах бодолгүй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment