Monday, August 1, 2016

Гвен Стефани залуу шүтэн бишрэгчээ баярлуулав

Гвен Стефани залуу шүтэн бишрэгчээ баярлуулав

34 минутын өмнө


Дуучин Гвен Стефани өөрийн шүтэн бишрэгчдийг ээлжит тоглолтоороо баярлуулав. Хамаг учир түүний дуулсан дуунд оршсонгүй. Дуучин бүсгүй тоглолтынхоо үеэр бяцхан хүүг ихэд баярлуулжээ. Гвен Стефани ангийнхан нь байнга доромжилдог нэгэн хүүгийн ээжээс захидал хүлээж авсан байна. Хүүгийнх нь сэтгэлийг Гвений дуулсан дуунууд сэргээдэг гэж ээж нь бичсэн аж. Үүнийг мэдээд Стефани бүсгүй тэр хүүг тайзан дээр гарган иржээ.

Хүүгийн сэтгэл ихэд хөдөлж, баяр хөөрөө барьж дийлэхгүй байсан тул тун өрөвдөлтэй харагдаж байсан гэнэ. Стефани бүсгүй тэр хүүгийн төлөө тоглолтоо зогсоосон бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулжээ. Тэрбээр хүүтэй тайзан дээр хэсэг хугацаанд ярилцсан аж. Тоглолтын дараа хөшигний ард түүнтэй хамт зургаа авахуулжээ.

Мөн дуучин бүсгүй "Гурван жилийн тэртээ миний амьдралд хүнд цаг үе ирэх үед би өдөр бүр Бурхан тэнгэрээс гуйдаг байсан. Бурханаас надад өгсөн авьяас чадвараа энэ ертөнцийг өөрчлөхөд бага ч болов зориулахыг хүссэн юм. Тэгвэл өчигдөр орой энэ бяцхан хүү миний гуйлтыг сонсоод хариу болж ирсэн билээ" хэмээн өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment