Кевин Дюрэнт Харденыг өмөөрөв
12 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Голден Стэйт Уорриорс" багийн довтлогч Кевин Дюрэнт "Хьюстон Рокетс" багийн хамгаалагч Жэймс Харден өөрийн гайхалтай тоглолтоороо илүү их хүндлэлийг хүлээх ёстой хэмээн ярьжээ.
"Манай лигт тоглож байгаа тоглогчдоос бусад нь түүний хийж байгаа зүйлийг үнэлж дүгнэдэггүй. Мань хүн багтаа ямар их ашиг тусыг авчирч байгааг хөндлөнгийн хүмүүс ер ойлгодоггүй юм. Аль нэг тоглогч нэг тоглолтод 29 оноо авч, самбараас долоон удаа бөмбөг шүүрч, амжилттай дамжуулалт долоог өгч байгаа мөртлөө бэлгэдлийн шигшээд багтаж чадахгүй байгаа нь томоохон эндүүрэл билээ" хэмээн Дюрэнт гомдоллосон байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment