Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг томилжээ
11 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга С.Батболд эрх үүргийнхээ хүрээнд хэд, хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна.
Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Ийнхүү хэдэн сар эзэнгүй байсан дүүрэг засаг ноёнтой болов. Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилжээ.
Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, тус албан тушаалын сул орон тоо гарсантай холбогдуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан зарлах юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment