Tuesday, August 9, 2016

Япончууд Монголоос нүүрс авах хүсэлтэй байна

Япончууд Монголоос нүүрс авах хүсэлтэй байна

22 минутын өмнө


Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Өчигдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Шизуоки мужийн Засаг дарга хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын боловсон хүчинг сургах ажил амжилттай хэрэгжсэнийг онцлов.

"Бид монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавьж байна. Шарын гол, Алагтолгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн манай цахилгаан станцын хэрэглээнд тохирно гэсэн дүн гарсан. Иймд Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компаниас ЭХЯ-тай хамтран ажиллах санал тавьж байна" гэжээ.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга саналыг хүлээн авч, нарийвчлан судлахаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment