Friday, August 5, 2016

Женнифер Лопес жирэмсэн

Женнифер Лопес жирэмсэн

43 минутын өмнө


Дөнгөж саяхан өөрийн 47 насны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн дур булаам бүсгүй Женнифер Лопес ээж болохоор бэлтгэж байгаа аж. Дуучин, жүжигчин бүсгүй найз залуу Каспер Смартаасаа хүүхэдтэй болжээ. Тэрбээр өөрөө бие давхар болсон гэдгээ зарлаагүй хэдий ч түүнд ойрхон эх сурвалжууд сэтгүүлчдэд дуучин эмэгтэй хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа гэдгийг өгүүлсэн байна.

Женнифер бүсгүй хайртай эрдээ хүүхэд төрүүлж өгнө гэхээс ихэд баярлаж байгаа гэнэ шүү. Каспер ч гэсэн бөөн баяр суугаа аж. Тэрбээр хүүтэй болно хэмээн найдаж байгаа юм. Гэхдээ ямар ч хүүхэд мэндэлсэн баярлах болно. Смартын хувьд энэ хүүхэд анхны хүүхэд нь болох бол дуучин бүсгүй Марк Энтонигоос төрүүлсэн ихэр хүүхэдтэй билээ. Каспер Женниферын хүүхдүүдтэй хэл амаа амархан ололцсон учраас тэрбээр мундаг аав болно гэдэг нь ойлгомжтой юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment