Дэми Мур ханхүүтэй дотносчээ
43 минутын өмнө

Холливудын жүжигчин Дэми Мур, Их Британийн Хатан хаан II Елизаветагийн хүү ханхүү Эндрю нар романтик харилцаатай болжээ. 53 настай Мур, 56 настай Виндзор нар есөн сарын тэртээ Лондон хотод зохиогдсон нэгэн буяны үйл ажиллагаан дээр танилцсан аж. Хатан хаан гурван удаа гэрлэсэн, хар тамхи болон согтууруулах ундаатай дотно нөхөрлөж байсан кино од эмэгтэйтэй хүү нь жиг ургуулсныг мэдээд энэ холбоог сайшаахгүй байгаа гэдгээ мэдэгджээ.
Мур рок дуучин Фрэдди Мур, жүжигчин Брюс Уиллис, Эштон Катчер нартай гэрлэж байсан билээ. Уиллисын гурван охиныг төрүүлж өгсөн юм. Харин Хатан хаан II Елизаветагийн хоёр дахь хүү, гурав дахь хүүхэд нь болох ханхүү Эндрю өөрийн цорын ганц эхнэрээс 1996 онд салжээ. Тэрбээр Их Британийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн жагсаалтад зургаадугаар байрыг эзэлж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment