Хүр эрвээхэйн өндгөнд нүцгэн гараараа хүрч болохгүй
32 минутын өмнө

Сүүлийн хоёр хоногт цагаан эрвээхий яагаад ингэж олширсон талаар холбогдох албаныхан "Энэ жил цагаан эрвээхэй олширч байгаа нь тийм ч содон зүйл биш юм. Зарим жилүүдэд цаг агаарын таагүй нөхцөл байдал, хэт халснаас үүдэн эрвээхэйн нүүдэл болдог.
Өмнө нь 2009, 2014 онуудад эрвээхэйн нүүдэл болж байсан. Гэхдээ эрвээхэйн төрөл зүйл нь өөр байсан. Ер нь манай орны нутгаар эрвээхэй, царцаа, хар хорхойн нүүдэл зун болгон тохиолддог. Энэ нь байгаль, цаг уурын өөрчлөлт, нарны идэвхжилттэй холбоотой" гэлээ. Ой судлаачийн хэлснээр, цагаан эрвээхэйн нүүдэл Сибирийн ойтой огт хамаагүй, цаг агаарын байдлаас шалтгаалах хүчин зүйл байж болно" гэлээ.
Мөн "Энэ эрвээхэйний экологи, биологийн гол онцлог бол гэрэлд их дуртай байдаг. Гэрэлтэй газар өндөгөө шахдаг. Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /, ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг байна. Эрвээхэйний шатандаа их хол газар нүүдэллэдэг юм. Хотын гэрлийг дагаж орж ирж байгаа болохоор ингэж ихээр үзэгдэж байгаа хэрэг. Уг нь бол ой мод, хад чулуундаа өндөгөө шахах ёстой. Урьд нь хүр эрвээхийний олшрох үе нь 12 жилийн зайтай байдаг байсан. Харин цаг агаарын дулаарлаас болж олшрох үе нь ойртож байна. Одоо ямар ч байсан долоон хоног үргэлжлэх байх. Зуслангийн айлууд, хотын орон сууц, байшингийн ан цав, дээвэр туургаар ихээхэн шавж өндөгөө шахаж байна. Бээлий өмсөөд цагаан эрвээхийний өндгийг устгах хэрэгтэй. Нүцгэн гараараа болохгүй, өндгийг нь устгахгүй бол хойтон жил хvр хорхой болоод ой модыг ихээр устгах болно" гэсэн юм.
Мөн аргал, хомоол уугиулж, утаа май тавьснаар цагаан эрвээхэйг үргээх боломжтой гэнэ. Гэхдээ утаа май тавихдаа гал алдахгүй байх аюулгүй байдлыг хангахаа мартаж болохгүй.
Энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа "Ойн судалгаа, хөгжлийн төв" УТҮГ-аас тогтоосон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment