Tuesday, August 2, 2016

Ди Каприо покемоны ангууч болжээ

Ди Каприо покемоны ангууч болжээ

12 минутын өмнө


Өдгөө дэлхий ертөнц энэ балай тоглоомоос болж хаа сайгүй сонин янзын амьтдыг ангуучлах хүмүүсээр дүүрсэн. Наад захын жишээ гэхэд л дуучин Жастин Бибер энэ тоглоомд ухаангүй автсан гэнэ. Тэгтэл буйр сууж, эхнэр авах насанд хүрсэн жүжигчин Леонардо ди Каприо хүртэл түүнд донтжээ.

Саяхан папарацци нар "Оскар"-ын шагналт жүжигчнийг Нью-Йорк хотоор богино ханцуйтай цамц, нэлхгэр богино өмд, кепка малгайтай зугаалж явах үед нь гардсан байна. Тэрбээр өөрийн дотны найз Жон Хилл рүү явж байтал замд нь нэгэн покемон тааралджээ. Ди Каприо удаж төдөлгүй түүнийг өөрийн эрхшээлд оруулж чадсан байна. Найзтайгаа уулзаад ди Каприо ямар ан хийснээ түүнд бахархалтай нь аргагүй ярьтал цаадах нь үүнийг нь нэг их ойшоож үзээгүй аж.


Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment