Шэрон Стоун гоё сайхан биеэрээ гайхуулав
20 минутын өмнө

Холливудын 58 настай жүжигчин Шэрон Стоун Инстаграм дахь өөрийн хуудсан дээр тун саяхан гэрэл зургуудаа байршуулснаар цахим сүлжээ хэрэглэгчдийг уулга алдуулсан байна.
Стоун өөрийн биеийн галбирыг гоё хэвээр нь байлгаж байгаа гэдгээ хүмүүст ээлжит удаагаа нотлон харуулжээ. Нүүр амаа будалгүй, усан дотор зогсож байгаа хэдий ч тэрбээр үнэхээр гайхалтай харагдана.
Шэроныг дагадаг хүмүүс сэтгэлээ барьж дөнгөөгүй бөгөөд олон тооны гоё сайхан үгтэй сэтгэгдлүүдийг бичиж үлдээсэн аж. Харин зарим нь жүжигчин эмэгтэй яагаад ийм залуухан, гуалиг байгаагийн нууцыг мэдэхийг хүсчээ. Ийм өндөр насанд гоё, сайхан, залуу харагддагийнх нь нууцыг тэд лавласан байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment