Хамгийн аюултай арал
21 минутын өмнө

Дэлхийн чухам аль арал хамгийн аюултай вэ гэдгийг Америкийн биологич эрдэмтэд тогтоож чадсан байна. Тэдний өгүүлснээр бол хүмүүс байхад хамгийн аюултай арал нь Кэймада-Грандигийн Ногоон арал гэнэ.
Энэ арал тун жижигхэн бөгөөд түүний хэмжээ 33 хавтгай дөрвөлжин метр агаад тэрээр Бразилийн зүүн өмнөд эргээс холгүйхэн оршдог юм. Яг одоогоор тийшээ очих ямар ч боломжгүй. Учир нь, энэ нь таны амь насанд аюултай байж мэднэ.
Арал тэр чигээрээ элдэв могойнуудаар бялхаж байгаа аж. Эрдэмтэд хүртэл тийшээ очиж томилолтоор ажиллан могойнуудын амьдралыг судлахын тулд тусгай зөвшөөрөл авдаг гэнэ. Мөн арлын эрэгт ойртон очихыг зөвхөн Бразилийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудад зөвшөөрдөг байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment