Өнөөдөр дэд сайдууд томилогдоно
3 минутын өмнө

Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар тогтосон Шинэ Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийднэ.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан билээ. Хэдийгээр чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.
Дэд сайдад нэр дэвшигчид
1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж
2. Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр
3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Ё.Отгонбаяр
4. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл
5. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр
7. Гадаад харилцааны яам Г.Тэнгэр
8. Сангийн яам Х.Булгантуяа
9. ХЗДХЯ Б.Энхбаяр
10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг
11. ХХААХҮЯ Т.Аубакир
12. Эрчим хүчний яам Т.Гантулга
13. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment